Бэксоль ком

400,000₮

Бэксоль хөөсөн цэвэрлэгээ:

Өглөө нэг удаа, орой хоёр удаа үл ялиг даралттайгаар массажлан угаана. 3 минут орчим угаана. Хугацааг сайн барих хэрэгтэй. Массажаа булчингийн шугамын дагуу, зөөлөн даралттайгаар хийнэ.

- Арьсны өнгөн болон гүн цэвэрлэгээ давхар хийгддэг. Мөн гуужуулж, бохирдол, эвэрлэгийг хуулж, үрэвсэл хатаан, намдааж, өнгийг цайруулан, байгалийн эрүүл, толигор, хангалттай чийгшилттэй байдал руу нь аваачдаг. Гүн чийгшил өгөнгөө, арьсны бүтцийг тунгалаг болгон, гэрэлтүүлж өгдөг. Булчингийн үйл ажиллагаа илт сайжирч, цусан хангамж түргэсэн, арьсны давхарга хоорондох цэвэрхэн байдлыг өдрөөс өдөрт бий болгож өгдөг. Дараагийн бүтээгдэхүүнийг хүлээн авахад маш сайн бэлдэж өгнө. Угаалтыг бүлээн усаар эхлүүлж, хүйтэн усаар булхан дуусгана. Хөөсөө маш сайн булхан цэвэрлэнэ. Арьс цэв цэвэрхэн болсон нь мэдэгдэж, гөлтийх ёстой. Дараагийн бүтээгдэхүүн хэрэглэхэд хөөс үлдсэн бол хөөсөрдөг учир мөн ингэж хөөс үлдээвэл арьс холцруутах, хорсох талтай. Тиймээс угаалтаа зөв хийж, хөөсөө сайн арилгана уу. Дөрвөн төрлийн бүтээгдэхүүнээс авах үйлчилгээг нэг савалгаанд болгосон. Нэг хүний хагас жилийн хэрэглээ.

Бэксоль мист- тонер хэрэглээ:

Хөөсөн цэвэрлэгээг дуусангуут зөөлөн алчуураар, нүүрээ даран арчаад, чийг нь хатаж амжаагүй байх үед нь Бэксоль мистээ 20 см –н зайнаас дух, хоёр шанаа хацар, эрүү, нүүрний төв хэсэг рүү шүршээд хатаана.

- Арьсны чийгийг дээд зэргээр нэмж өгдөг. Арьсны хачигны / демотекс / тоо толгойг хязгаарлана. Үрэвсэл болон харшил, түлэгдэл, косметик хагалгааны оёдлыг түргэн эдгээхэд хэрэглэдэг. Булчингийн үйл ажиллагааг чанга болгож, хялгасан судасны эргэлт хурдасч, нөхөн төлжилтийг түргэсгэдэг. Будган дээрээ ч мөн шүршдэг. Өдөрт 3-4 удаа хэрэглэж болно. Арьсны нөхөн төлжилт асар хурдан болдог. /Арьс солигдолт 7 хоног болно/ Гуужсан арьсны доороос шинэ арьс түрэх үйл явцыг түлхэж өгдөг. Онгоцны үйлчлэгч нар болон хурц гэрлийн доор ажилладаг хүмүүсийн хамгийн сайн туслах гэгддэг. Тэр хирээр арьсны хамгаалалт сайн болдог гэсэн утга. Хүүхдийн диатези болон арьсны харшилд шүршихэд загатнуур, улайлт нь намддаг. Мөн арьсыг маш сайхан тайвшруулж өгдөг. 3 төрлийн бүтээгдэхүүнээс авах үйлчилгээг нэг савалгаанд болгосон. Нэг хүний сарын хэрэглээ.

Бэксоль тос хэрэглээ:

Эмчилгээний гоо сайхан учраас гоёлын гоо сайхнаас өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Мистээ шүршээд хатсаны дараа тосоо тохирох хэмжээгээр аваад, товшиж шингээлгэнэ. Үрж болохгүй. Өглөө, орой хэрэглэнэ. Вв -нийхээ өмнө товшиж шингээгээд вв – гээ тавина.

Өдөр, шөнийн тос, эссэнс,серум,зовихны тэжээлийн тос хамт нэг савалгаанд орсон. Органик найрлагатай бөгөөд гялалзуулах болон үнэр оруулагч химийн элемэнт огт ороогүй. Зовхинд зориулж, макадамиа самрын тос нэмэгдсэн байгаа. Самрын тос нь нар, салхинаас хамгаалдаг бөгөөд маш их тэжээлээр баялаг, арьсны витаминаар баялаг. Тос нь нарны харшилд хүртэл хэрэглэж байгаа. Үл ялиг түлэгдсэн үед хүртэл хэрэглэдэг. Нөсөө, толбо, сэвх шимэгдэж арилдаг. Үрэвсэлтэй арьстай, тослог арьстай бол самрын тосоо зөвхөн зовхинд хэрэглэнэ. Хуурай, эмзэг арьстай бол самрын тосоо тосныхоо дээр эсвэл тостойгоо холиод тавьж болно. Тос нь органик найрлагатай бөгөөд савалгааны хувьд акриллан саванд хийгдсэн учир вирус дэмждэггүй, хадгалалт маш сайн байхаар савлагдсан. Агаараар лацадсан, гуурсгүй технологи учир олон удаа дарж лац авагдан, шалнаасаа түлхэгдсээр, үлдэгдэлгүй дуусах зориулалттай савалгаатай байгаа. Ямар ч насны хүнд таардаг. Эрэгтэй эмэгтэй хамаарахгүй. 4 бүтээгдэхүүний үйлчилгээ нэг саванд. Нэг хүний 1-2 сарын хэрэглээ.

Бэксоль вв крем:

Тосоо шингэсний дараа гараар, эсвэл порлоноор тавьж болно.

- Нарны хамгаалалт өндөртэй, гаднаас арьсыг хордуулах аливаа элемэнтээс мөн хамгаалдаг. Булчингийн үйл ажиллагааг чангаруулж өгч байгаа нь мэдэгдэнэ. Өнгөц шарх өдрийн турш хэрэглэхэд эдгэрдэг.Толбо болон нөсөө, аяандаа шимэгчлэгдэн, арилдаг. Үрэвсэлд ч эмчилгээгээ өгсөөр байдаг. Арьсны суурь өнгийг дээшлүүлж өгдөг. Хэрэглэхэд маш таатай, хэрэглэсэн нь мэдэгддэггүй, өөрийн арьс адил шингэж харагдуулдаг. Өглөө тосныхоо дараа тавиад өдөржин, дахин сэргээх шаардлагагүйгээр шингэдэг. Вв – кремнийхээ араас өдрийн туршид мистээ шүршээд явахад болдог. Гэрэлтэй, толигор, чийглэг, эрүүл байдлыг бий болгож өгнө. Мөн органик, үнэт орц найрлагатай вв. 3 төрлийн үйлчилгээ нэг дор. Нэг хүний 6 -12 сарын хэрэглээ.

  • Утас:99194194 , 88001457
  • Ану салоны утас:7710-0910


  • Хаяг:1-Модны 2 , / Голын зам , Хуучин Хүүхдийн 7-р төвийн замын хойно Оч Супермаркетын зүүн талаар хойшоо ороод Өндөр шар 12 давхар байрнуудын 40-а Гантийн байр - "Anu beauty salon"
  • Хаяг:2-Драгон үйлчилгээний төвийн 3 давхарт 310 тоот


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл